Өнөөдөр аргын тооллын 2026-2-6, Баасан гараг, Билгийн тооллын 20, Сугар гараг
Өдрийн наран 8 цаг 13 минутад мандаж,
17 цаг 59 минутад жаргана.
Тугчин одтой, цагаагчин гахай өдөр
Үс засуулбал: Тохиромжгүй.
Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Зурхайч: Д. Цогтбаатар
СЭТГЭГДЭЛ Үлдээх