Тун удахгүй сар шинийн баяр болно. Энэ баярыг Монголчууд хаврын улирлыг угтан, урин дулаан цаг ирж буйтай холбоотойгоор тэмдэглэж ирсэн уламжлалтай. Тэгвэл энэ жилийн хувьд Сар шинийн баярын өдрүүдэд олон жилийн дунджаас харьцангуй хүйтэн, хур тунадас ихтэй байхыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Иргэд олон нийт баяр ёслолын үеэр, хүйтэн сэрүүний нөхцөлд, осгох, байгаль цаг уураас шалтгаалах аюулт эрсдэлээс сэрэмжтэй байхыг ч мөн анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх