Тус арга хэмжээнд:
70 гаруй орны Техникийн төлөөлөгчид (Technical Delegates),
WorldSkills International-ийн гишүүн орнуудын төлөөлөгчид,
Хэд хэдэн улсын дипломат, консулын төлөөлөгчид оролцлоо.
Арга хэмжээг нээж WorldSkills Shanghai 2026 гүйцэтгэх товчооны гүйцэтгэх захирлын орлогч, Шанхай хотын хүний нөөц, нийгмийн хамгааллын газрын ерөнхий захирал Ян Жяин (Yang Jiaying) мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв.
Нээлтийн үеэр БНХАУ-ын зохион байгуулагч талын төлөөлөгчид OSOM санаачилгын зорилго, ач холбогдол,
мөн WorldSkills Shanghai 2026 уралдааны хөтөлбөрийн ач холбогдлын талаар мэдээлэл хийв.
WorldSkills International – Мэдээллийн уулзалт:
Арга хэмжээний хүрээнд WorldSkills International-ийн гүйцэтгэх захирал (CEO) Дэвид Хой (David Hoey) оролцогч, төлөөлөгчид, консулын төлөөлөгчдөд зориулан:
WorldSkills хөдөлгөөн,
WorldSkills уралдаан,
WorldSkills Conference 2026 сэдвүүдийн хүрээнд танилцуулга, мэдээлэл өглөө.
WorldSkills Mongolia болон Консулын төлөөлөгчийн оролцоо...
Арга хэмжээнд: WorldSkills international-ийн төлөөлөгчид,
Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хот дахь ерөнхий консулын газрын Дэд консул Б.Сэлэнгэ,
WorldSkills Mongolia-ийн Техникийн төлөөлөгч (Technical Delegate) нар оролцлоо.
OSOM – Хосолсон сургуультай уулзалт
Арга хэмжээний дараа
WorldSkills Mongolia-гийн төлөөлөгч Дэд консул Б.Сэлэнгийн хамтаар OSOM хөтөлбөрийн хүрээнд Shanghai Business and Tourism School (SHSMLY)-тай уулзалт хийв.
Уулзалтад тус сургуулийн дэд захирал оролцсон бөгөөд талууд 2026 оны 09 дүгээр сард зохион байгуулагдах OSOM-ийн албан ёсны арга хэмжээнд бэлтгэх зорилгоор харилцан холбоо барих, хамтран ажиллах талаар мэдээлэл солилцов.
СЭТГЭГДЭЛ Үлдээх