Цахим мэдээ
Мэдээ

Бүх нийтийн цэвэрлэгээ өнөөдрөөс эхэллээ

Нийслэл хотын бүх нийтийн их цэвэрлэгээ өнөөдөр эхэлж, хоёрдугаар сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Их цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг хариуцсан байгууллагууд шуурхай тээвэрлэж, дүүргүүдийн 300-500 орчим машин, техник бэлэн байдалд ажиллаж байгаа талаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас мэдээллээ.

Хог хаягдлыг цаг алдалгүй тээвэрлэх зорилгоор шөнийн уртасгасан цагаар ажиллахаар төлөвлөжээ. Дүүрэг, хороод, ААН байгууллага, иргэдийг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриаллаа. Бүх нийтийн цэвэрлэгээний үеэр, нохойгоо уях, хашааныхаа орчимд нохойтой анхааруулга байрлуулах, гадуур авч явахдаа бусдын аюулгүй байдлыг хангаж хошуувч зүүлгэж хэвшихийг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин