Монгени цогцолбор сургууль 10 дахь жилдээ Рубик шооны тэмцээн зохион байгуулж байна. Тухайн сургуулийн хувьд сурагчдыг 1700 гаруй сурагчтай бөгөөд сурагчид бүгд шоогоор хичээллэдэг. Рубик шоогоор хичээллэх нь хүүхдэд олон давуу талтай.
Үүнд: 1. ОЙ САНАМЖИЙГ САЙЖРУУЛНА Шоог эвлүүлэхийн тулд зөв дарааллаар эргүүлж байгаа эсэхээс үл хамааран бүхий л оролдлого бидний тархинд сайнаар нөлөөлдөг. Ялангуяа ой санамжийг сайжруулж, тархины үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг гэнэ.
2. ТЭВЧЭЭРТЭЙ БОЛНО Орчин үед тэвчээр гэдэг ойлголтыг зөвхөн биеийн хүчтэй холбохоо больжээ. Бидний өдөр тутмын амьдралд энэ чадвар зайлшгүй шаардлагатай болсон тул үүнийг олж авахын тулд Рубикийн шоогоор хичээллэхэд буруудахгүй. Учир нь тууштай, тэвчээртэй байж чадсан хүн л Рубикийн шоог эвлүүлж сурдаг. Мөн Рубикийн шооны бүх өнгийг эвлүүлж сурсан ч шоо эвлүүлэх төрөл бүрийн аргуудад үргэлжлүүлэн суралцах, өөр хэлбэртэй шоо эвлүүлэх зэргээр чадвараа улам хөгжүүлэх боломжтой.
3. АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭХ ЧАДВАРТ ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛНӨ Мэдээж хэрэг хүн Рубикийн 2x2 шоог эвлүүлчхээд үүнийгээ асуудал шийдвэрлэх чадвартай болчихлоо гэж хэлэхэд хэцүү. Харин өөрийнхөө хэзээ ч оролдож байгаагүй, аль эсвэл оролдсон ч чадахгүй байсан тэр аргыг ашиглаж сурснаар асуудлыг олон талаас нь харах, хүлээцтэй хандах, шийдвэрлэх чадвар тань хөгжих болно.
4. СЭТГЭН БОДОХ ЧАДВАР САЙЖИРНА Шоог эвлүүлэхдээ тодорхой алхмуудыг дарааллаар нь цээжлэх шаардлагатай болдог. Мэдээж тэдгээр алхмыг хийх явцад алдаа гаргаж болохгүй учраас үйлдлээ зөв цээжлэх шаардлагатай. Тиймээс таны цээжлэх, сэтгэн бодох чадвар хөгжинө.
5. АНХААРАЛ ТӨВЛӨРӨЛТ САЙЖИРНА Таны суралцах явц болоод анхаарал төвлөрөх чадвар тань хоорондоо салшгүй холбоотой. Гэсэн хэдий ч ухаалаг утас, компьютер, зурагт зэрэг нь хүмүүс бидний анхаарал төвлөрөх чадварыг бууруулж байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Тэгвэл Рубикийн шоогоор хичээллэж эхэлснээр тархины эсүүд идэвхжиж энэхүү чадвар нэмэгддэг.
6. ЗАРИМ МУУ ЗУРШЛААСАА САЛАХАД ТУСАЛНА Хэрвээ та муу зуршлаасаа салахаар эргэлт буцалтгүй шийдсэн бол Рубикийн шоо ашиглаж болох юм. Жишээлбэл та хумсаа мэрэх муу зуршилтай бол шоо эргүүлэх, шооны шинэ алгоритм сурах зэргээр өөрийгөө сатааруулах боломжтой.
7. ИДЭВХГҮЙ БОЛСОН БИЕ МАХБОДЫГ СЭРГЭЭНЭ Заримдаа хичээл хийх үед уйтгартай санагдаж, залхуу хүрдэг. Өдөржин суусан хэрнээ нэг л үр дүнгүй санагдаж байвал хэсэгхэн амраад Рубикийн шоо эвлүүлээрэй. Энэ нь тархийг ачаалуулж, идэвхгүй болсон бие махбодыг сэргээдэг учраас үргэлжлүүлэн хичээлээ хийхэд анхаарал төвлөрөлт тань илт мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэн болно
СЭТГЭГДЭЛ Үлдээх