Цахим мэдээ
Хаана

Баярын өдрүүдэд цагдаа дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн хяналт,шалгалт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан нөхцөл байдлын мэдээлэл

     Сар шинийн баяр буюу энэ сарын 18-20-ны өдрүүдэд буюу Шинийн 1-3 өдрийн хооронд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 8521 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэрэг 231, зөрчил 1598 байна. Энэ нь өмнөх онтой харьцуулвал гэмт хэрэг 30 гэмт хэргээр буюу 8.6 хувь, зөрчил 244 буюу 13 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Энэ жилийн хувьд хүний эрүүл мэндэд хохирол учруулах 33, хулгайлах 21, бусдын эд хөрөнгийг залилах 18, хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 38 бүртгэгдсэн нь дийлэнх хувийг эзэлж байна. Энэ жилийн цагаан сараар цагдаа дотоодын цэргийн 39 байгууллагын нийт 7719 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ. Хэрэгжүүлэх чиг үүргээр нь ялган авч үзвэл эргүүл жижүүрт 4342, битүүний өдөр болсон бөхийн барилдаан, Гандантэгчлэн хийдэд ном хурах үеийн хамгаалалтад 930, замын хөдөлгөөний зохицуулалтад 2392 хаагч тус тус өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэсэн юм.

Үзүүлэлт Тоо Өмнөх онтой харьцуулалт Харьцуулалт (%)
Дуудлага нийт 8,521
- Гэмт хэрэг 231 -30 -8.6%
- Зөрчил 1,598 -244 -13%
Хүн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг 33
Хулгайлах гэмт хэрэг 21
Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг 18
Зам, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 38

 

Цагдаагийн алба хаагчдын үүрэг Алба хаагчдын тоо
Эргүүл, жижүүр 4,342
Битүүний өдөр болон хийдийн хамгаалалт (бөх, ном хураах гэх мэт) 930
Замын хөдөлгөөний зохицуулалт 2,392
Нийт 7,719

 

Сар шинийн баяр буюу энэ сарын 17-20-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 8265 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 361, зөрчил 6325, зам тээврийн ослын шинжтэй 1579 байна. Нийт дуудлага мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2186 буюу 20.9, гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 110 буюу 23.4, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 1892 зөрчлөөр буюу 23.0, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 184 буюу 10.4 хувиар тус тус буурсан байна. Зөрчлийн дуудлага, мэдээллийн шийдвэрлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт зөрчил 1139 буюу 15.2, эрүүлжүүлсэн хүн 352 буюу 40.8, баривчилсан хүн 1 буюу 100, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 288 буюу 41.9 хувь, ар гэрт хүлээлгэн өгсөн 171 буюу 28.1, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 157 буюу 47.0 хувиар тус тус буурсан.

Зөрчил Бууралтын хэмжээ Харьцуулалт (%)
Нийт зөрчил 1,139 15.2 ↓
Эрүүлжүүлсэн хүн 352 40.8 ↓
Баривчилсан хүн 1 100 ↓
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 288 41.9 ↓
Ар гэрт хүлээлгэн өгсөн 171 28.1 ↓
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 157 47.0 ↓

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин