Өнгөрсөн жил Монгол Улсын нэг өрхийн сарын дундаж нэрлэсэн орлого анх удаа ₮3 сая-ыг давжээ. Гэвч энэ баясалд инфляцын сүүдэр нөлөөлж, өрхийн санхүүгийн жинхэнэ байдал нь тэс өөр зурагтай байна. Тодруулбал дундаж өрхийн алдагдал хэрхэн хэмжигдэж байна гэхээр орлого өссөн ч зардал ч бас хурдан нэмэгдэж, дундаж өрхийн сарын зардал ₮3.1 сая-д хүрсэн байна. Үүний үр дүнд нэг өрхийн санхүү сар бүр ойролцоогоор ₮91,000-ийн алдагдалтай гарчээ.

Нэрлэсэн өсөлт vs. бодит өсөлт
Нэрлэсэн өсөлт: 14.1% – Орлого өнгөн дээрээ 14.1%-иар өссөн мэт харагдаж байна.
Бодит өсөлт: 5% – Гэвч инфляцын нөлөөг хассан бодит өсөлт ердөө 5%-тай, худалдан авах чадвар нь ₮1.85 сая-тай тэнцэж байна.
Өөрөөр хэлбэл, нэрлэсэн орлогын ₮1.2 сая нь инфляцад идэгдсэн бөгөөд өрхийн төсөвт бодит нэмэгдэл маш бага байгааг харуулж байна. Харин орлогын бүтэц, Өрхийн бодит мөнгөн орлогыг эх сурвалжаар нь харвал
Цалин: 57.5%
Тэтгэвэр, тэтгэмж: 21.2%
ХАА-н орлого: 7.9%
Бусад орлого: 13.4%

Тэтгэвэр, тэтгэмжийн хувь өндөр байгаа нь өндөр настай иргэдийн болон нийгмийн хамгааллын чухлыг харуулж байна.
Эцэст нь...
Нэрлэсэн дундаж орлого өссөн мэт харагдсан ч инфляцын нөлөөг тооцвол өрхийн худалдан авах чадвар бодит утгаараа нэмэгдээгүй нь тодорхой. Өрхийн төсөвт цалин, тэтгэвэр, бусад орлого гол үүрэгтэй хэвээр байгаа нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах чухал түлхүүр болж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх