Цахим мэдээ
Мэдээ

Үс засуулбал: Эрч хүч ихсэнэ

Өнөөдөр  аргын тооллын 2026-2-26, Пүрэв гараг

Билгийн тооллын 10, Бархасбадь гараг

Өдрийн наран 7 цаг 39 минутад мандаж,

18 цаг 31 минутад жаргана.

Хэрцгий охин одтой, цагаагчин хонь өдөр

Үс засуулбал: Эрч хүч ихсэнэ.

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Зурхайч: Д. Цогтбаатар

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин