Гэдэс байнгын дүүрэх дараах олон шалтгаантай байдаг. Үүнд: Ходоодны хөдөлгөөний сулрал, Ходоодны архаг үрэвсэл, H. pylori -ийн халдвар, Ходоодны шүүрэл ялгаруулах үйл ажиллагааны алдагдал, Функциональ диспепси-тэй холбоотой байж болдог. World Gastroenterology Organisation (WGO Global Guideline – Dyspepsia): Байнгын гэдэс дүүрэх, хоол удаан шингэх, эвгүй оргих нь органик эмгэгийн шинж байх магадлалтай. Maastricht VI Consensus (2022): H. pylori нь ходоодны архаг үрэвсэл, ходоодны салстын бүтцийн өөрчлөлтийн гол шалтгаан болдог. Хий дарах эм уугаад явах нь шалтгааныг эмчлэхгүй. Хэрэв: • Гэдэс дүүрэх шинж 2 долоо хоногоос дээш үргэлжлэн, хоолны дуршил буураад байгаа бол, ходоод хүндэрч, удаан шингэдэг бол дурандуулж ходоодны Оношийг баталгаажуулах шаардлагатай. Гэдэс дүүрэх нь дан “хоол” биш — заримдаа “үрэвсэлтэй” холбоотой байдаг.
СЭТГЭГДЭЛ Үлдээх