Хүнийг ялган таньдаг бусад онцлог шинжүүдийн нэгэн адил хүний хэл нь бусад өөр хүнээс ялгагдах онцлог шинжүүд агуулдаг. Үүнийг tongue print гэх бөгөөд үүнд хоёр чухал шинж чанарыг тусгаж өгнө. Нэгдүгээр чухал зүйл нь хэлний хэлбэр. Бид зарим хүний хэл урт, зарим нь богино байдгийг мэднэ. Гэвч энэ бол зөвхөн анхдагч ойлголт бөгөөд шинжлэх ухааны нотолгоогоор хүний хэлний гайхамшигтай олон төрлийн хэлбэр тогтоогдоод байна. Хоёрдугаар чухал шинж тэмдэг нь гадаргуугийн хэлбэр дүрс. Хэл нь маш олон төрлийн атираа, ирмэг, хөвөө, ул мөр агуулдаг. Эдгээр нь хүн бүрт харилцан адилгүй байдаг.
СЭТГЭГДЭЛ Үлдээх