Монгол Улс элэгний өвчлөл хамгийн өндөртэй орны нэг бөгөөд элэгний хорт хавдар, В, С, D вируст гепатит, архины шалтгаант элэгний өвчлөл маш өргөн тархсан. Үүнээс шалтгаалан улсын хэмжээнд нийт нас баралтын томоохон хувь нь элэгний өвчнөөс үүдэлтэй байна.
Элэгний өвчлөлийн шалтгаанууд
- Эмнэлгийн буруу практик – Сүүлийн жилүүдэд сайжирч байгаа ч урьд өмнө нь халдвар хамгааллын хангалтгүй байдал В, С вируст гепатитын тархалтыг нэмэгдүүлж байжээ.
- Архины хэрэглээ – Монгол эрэгтэйчүүдийн дунд архины хэрэглээнээс шалтгаалсан элэгний өвчлөл эмэгтэйчүүдээс 3.1 дахин их байна
- Амьдралын буруу хэв маяг – Өөх тостой, хүнд хооллолт, хөдөлгөөний дутагдал, тамхи, стресс нь элэгний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
СЭТГЭГДЭЛ Үлдээх