Ханиад хүрэхийн төдийд сургуульд явуулахгүй, жижигхэн тавгүйрхлийг том шалтаг болгож,
“Өнөөдөр яах вэ дээ” гэж хойшлуулсаар байвал багшийн ажлыг үр дүнгүйдүүлнэ. Цаашлаад хүүхэд хичээлийн хоцрогдол үүснэ, ахиц удааширна, өөртөө тавих шаардлага сулрана, аажмаар залхуурал хэвшил болно. Сургууль бол зөвхөн хичээл заадаг газар биш,тэсвэр, хариуцлага, цагийн менежмент, хамтын орчинд байх чадварыг сургадаг газар. Зайлшгүй өндөр халуурсан, халдвартай үед бол амрааж эмчтлгээ сувилгаа хийх нь зөв. Гэхдээ “ядарсан юм шиг байна”, “унтмаар байна” гэдэг нь залхуурлын хамгийн том хэлбэр. Өнөөдөр нэг өдөр таслах нь жижиг мэт боловч, жилийн төгсгөлд “хуримтлагдсан”хоцрогдол болдог. Хариуцлага бол багаасаа тогтдог.
СЭТГЭГДЭЛ Үлдээх