Цахим мэдээ
Хэн

Корнелл их сургуульд 100% тэтгэлгээр суралцаж байсан Монгол Улсын иргэн Э.Билгүүнд 8 жилийн хорих ял оноолоо

Корнелл их сургуульд 100% тэтгэлгээр суралцаж байсан Монгол Улсын иргэн Э.Билгүүн 2024 онд оюутны байранд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон. Тэрбээр 2024 оны 9-р сард Корнелл их сургуулийн эмэгтэй оюутны байранд нууцаар нэвтрэн орж, биеэ удирдах чадваргүй эмэгтэй оюутныг хүчиндсэн хэрэгт буруутгагдан шалгагдаж байлаа. Өнгөрсөн 11-р сард шүүх түүнийг нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэг, хоёрдугаар зэргийн орон байрны хулгайн гэмт хэрэгт буруутайд тооцсон юм. Э.Билгүүнд ял оноох шүүх хурал дөнгөж сая болж, шүүх түүнд 8 жил хорих ял оноолоо. Мөн түүнд шоронгоос суллагдсаныхаа дараа 10 жилийн турш гэмт хэрэг үйлдэхгүй байх шийтгэл ногдуулсан байна.

Эх сурвалж: Cornell Daily Sun

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин