Цахим мэдээ
Мэдээ

Менежментийн зөвлөх, Төслийн удирдагч:ЭРХ БАРИГЧ НАМЫН ЦЭВЭРШИЛТЭНД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХ НЬ УЛСЫНХАА ХӨГЖИЛД ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР БОЛНО

 

Менежментийн зөвлөх, Төслийн удирдагч О.Энхзул шүгэл үлээлээ. Тэрээр өөрийн цахим хаягтаа дараах менежментийн зөвлөгөөг нийтэлжээ:

Менежментийн МАН-ын цэвэршилд хэрэгтэй Менежментийн зөвлөгөө #1

Мэдрэмжээрээ биш Манлайлал, менежментийн 360° үнэлгээнд үндэслэн намын нүүр царай болох албан тушаалтнуудаа сонгон томилох

Жишээ кэйс хуваалцъя:

Намын гишүүд болон сонгогчдын 50%+ бүрдүүлдэг эмэгтэйчүүдийн холбоогоо удирдуулахаар 2 долоо хоногийн өмнө томилсон хүн чинь худалч, (оюуны) хулгайч гэдгээ эхний өдрөөсөө харууллаа.

Миний хувьд Азийн топ сургуульд 100% тэтгэлгээр Төрийн бодлогын магистр зэрэг эзэмшээд ирсэн, дэвшилтэт засаглалын аргачлалуудыг шимтэн судалж, хэрэгжүүлдэг, бодит үр дүнг нь боловсролын салбарт гаргаад явж буй хүний хувьд хэдэн жилийн өмнө ажлын санал авч Засгийн газрын бүтцэд тодорхой хугацаанд ажилласны 2 жил нь одоогийн намын даргатай холбоотой ажиллаж таарсан юм. Тэр хугацаанд миний чадамжийг тодорхой хэмжээгээр харсан уу одоогийн МАН дарга намайг Эмэгтэйчүүдийн холбоо (СДМЭХ)-г нь эхнээс нь дэмжиж ажиллаарай, УИХ гишүүн Доржсүрэн Үүрийнтуяа-тай холбогдоорой гэснээр анх энэ хүнтэй холбогдсон юм. Энэ хүн надтай ганцаараа ч, бөөнөөрөө ч хэд хэд уулзахдаа "тань шиг асуудлыг бодлого, шийдэлтэй нь системтэй харж чаддаг" хүн ховордсон холбооны бодлого, стратегийг хариуцсан "дэд" ерөнхийлэгчээр хамтран ажиллаачээ гэж санал тавихаар нь би ЭРХ БАРИГЧ НАМЫН ЦЭВЭРШИЛТЭНД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХ НЬ УЛСЫНХАА ХӨГЖИЛД ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР БОЛНО гэж итгэж хэд, хэдэн уулзалтын дараа саналыг нь хүлээн авч, гар барьж, тэврэлдээд салцгаасан юм.

Уулзах бүртээ ухаантай царайлж, уран гоё ярьж байхдаа санаануудыг маань сайн хамж авсандаа. Өөрийнх нь дэвшүүлсэн WOMEN гэдэг бодлогын цөмийг нь давчуу хугацаанд ч гаргаж өгснийг маань доорх зургуудыг харахад ойлгомжтой, хамт уулзсан хүмүүс ч гэрчлэхийг хэлэх нь илүүц биз. Миний санаанаас гараагүй хөтөлбөрүүд гээд эрээвэр, хураавар ажлууд бас нэмээд оруулчихсан байсаан хөөрхий.

Баг болоод ажиллахдаа бодлого, стратeгийн хүрээнд засаж, сайжруулаад ажиллана даа гэж бодож байтал хурлын өдрөө анх ярьж байснаараа 9 биш бүр 15 дэд ерөнхийлэгч гээд нэмээд танилцуулсан дотор нь ч О.Энхзул гэж алга. Намайг албан тушаал авч, сэтэр зүүх гэж биш АЖИЛ ХИЙЖ, ҮР ДҮН ГАРГАХЫГ ЧУХАЛЧИЛДГИЙГ МААНЬ тэр хүний тархи ойлгоогүй байж хөөрхий, Удирдах зөвлөл гэдэгтээ оруулчихаар болчино гэж эндүүрчээ.

Үнэхээр хэлсэн амандаа хүрч чадахгүй байсан бол хувийн болон бизнесийн #харилцаа, #ёсзүй талаасаа ч хэдэн өдөр өнгөрөхөд, хурлынх нь үeэр өчнөөн таарахдаа ч хэлчиж чадахгүй, манлайлагч байтугай "менежер" түвшний сэтгэлгээ, чадамжгүй энэ хүн хэдэн мянган эмэгтэйчүүдийг хаашаа залуурдах бол гэдэгт санаа зовмоор. ГАНЦ НАДАД ТОХИОЛДСОН КЭЙС БИШ угаас ямар ч мэтгэлцээн, дотоод ардчилалгүй шахам БАГА ХУРАЛ ДЭЭР НЬ САНАЛ, ШҮҮМЖ ХЭЛСЭН ГИШҮҮДЭЭ ДОТРООСОО НАМНААД, ХУУЧИН ШИНЭ ДАРГЫН ХҮМҮҮС ГЭЭД намаар олон жил бэлтгэгдсэн ЧАДВАРЛАГ ЭМЭГТЭЙ ХҮНИЙ НӨӨЦӨӨ ХАГАРАЛДУУЛААД, адлаад ЭХЭЛСЭН БАЙНАЛЭЭ ШҮҮ. Анхааралдаа авч энэ хүнээ бодлогоор сургаж, чиглүүлж "damage control" эртхэн хийгээрэй дээ Uchral Nyam-Osor, Sodbaatar Yangug, Purevee Pd дарга нараа.

Жич: Сүүлд төрийн ордонд 2-уулаа уулзахдаа Үүрийнтуяад гэр бүлээрээ гадагшаа явахаар хэдэн сарын өмнө зохицуулсан хугацаа маань СДМЭХ их хуралтай нь давхцаж буйг хэлэхэд дэд ерөнхийлэгч болох гэж байгаа хүн заавал биеэрээ оролцохгүй бол болохгүй, тайзан дээр гарна, хүмүүс асуулт асууна гээд аялалыг маань хүртэл цуцлуулж санхүүгийн болон бусад хохирол учруулаад хүртэл авсан.

Жичийн жич: АЛБАН ТУШААЛ АВСАНГҮЙ ГЭЭД ШҮҮМЖ БИЧИЖ ГЭЖ АНДУУРАВ. Би нь 20 жилийн карьерын замналдаа сайдын орон тооны зөвлөхөөс авахуулаад үндэстэн дамнасан том корпорацийн өндөр цалинтай ажлаас ч татгалзаж явсан хүн байгаа шүү,

Менежментийн зөвлөх, Төслийн удирдагч

Худалч, (оюуны) хулгайч хүний удирдлагад ажиллахгүй гэж СДМЭХ-ийн УЗ, Бага хурлыг орхисон

Оргодолын Энхзул гэжээ.

 

 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин