Өнөөдөр аргын тооллын 2026-3-2, Даваа гараг,Билгийн тооллын 14, Сумъяа гараг, Өдрийн наран 7 цаг 32 минутад мандаж,18 цаг 37 минутад жаргана. Их морь одтой, хөхөгчин гахай өдөр
Үс засуулбал: Эд мал арвидна.Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба мал аж ахуйн үйл, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Зурхайч: Д. Цогтбаатар
СЭТГЭГДЭЛ Үлдээх