Цахим мэдээ
Нийгэм

МУГЖ Т.Баясгалан: Барилгын салбарт 15 жил зүтгэж, 35 төслийн ард гарлаа

МУГЖ Дуучин Т.Баясгалан өөрийн цахим хаягтаа дараах мэдээллийг оруулжээ. Тэрээр Барилгын салбартай хувь заяагаа холбож, мөр зэрэгцэн зүтгэсээр 15 жилийг ардаа үджээ. Хамгийн хүнд хэцүү үед ч ойлгож, тулж түшиж, мөнгөтэй мөнгөгүйг ч үл хайхран ажлаа дуусгаж, аашилж загнахад ч тэвчиж, үлдэж чадсан Та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. Хамт зүтгэсэн он жилүүд бидэнд баяр баясал, аз жаргал, хамгийн гол нь нөхөрлөлийн үнэ цэнийг бэлэглэжээ. Бид хамтдаа 35 төслийн ард гарч, Яармагийн дэнжид 657,484 м2 талбай бүхий айл өрх, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангаж, 48,000 Г/кал цаг хүчин чадал бүхий ус дулаан дамжуулах төв, 4 км бохир усны зайлуулах шугам, 15 ус дулаан дамжуулах узель гээд бага хугацаанд их ажлыг халуунд нь халж, хүйтэнд нь хөрч эдгээр дэд бүтцийг хийжээ. Эцэст нь шинэ байрны цонхны гэрэл өдөр өдөрт нэмэгдэж ассаар байх тэр мөчийг харах хамгийн сайхан байдаг.

Барилга гэдэг чинь нэг хүний, нэг компанийн ажил биш шүү дээ. Нэг байр ашиглалтад орохын тулд нэг нь цонхыг нь хийж, нөгөө нь хаалгыг нь тааруулж, бас нэг нь сантехникийн шугам хоолой татаж, өөр нэг нь цахилгааны сүлжээг нь хийсээр, багадаа 20–30 компани, түүнээс ч олон хүн нэг зорилгын төлөө нэгэн зүрхээр нэгдэж байж сая нэг бүтдэг, олон хүний хүч хөдөлмөрийн нийлбэр юм. Тийм болохоор бидний хийсэн барилга бүрийн хананд зөвхөн тоосго, цемент биш хамтын итгэл, хариуцлага, нөхөрлөл, тэсвэр шингэсэн байдаг.

Эв нэгдэлтэй хамт олондоо Гал морин жилдээ эрүүл энх, ажил үйлс нь өрнүүн, барьсан бүхэн нь бат бөх, бүтээсэн бүхэн нь буянтай байхын ерөөл өргөн дэвшүүлье!

Хүндэтгэсэн, Барилгын тэргүүний ажилтан Т. Баясгалан  гэжээ. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин