Сүүлийн үед цахим орчинд "Хусаад хож" гэсэн гарчигтай лайвууд түгээмэл болж, олон арван хүн энэ гэмт хэргийн хохирогч болох нь ихсэж байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгт хохирсон иргэдийн тоо одоогоор хэд хүрсэн, ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа, цаашид урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөний талаар албан ёсны мэдээлэл ирүүлэхийг мөн энэ чиглэлээр иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэх, сургалт, олон нийтийн нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах зэрэг Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн зүгээс шаардлагатай дэмжлэг, хамтын ажиллагааны боломжийг тодорхойлон ирүүлэхийг хүсье.
Энэ нь дүүрэг, нийслэлээс сонгогдсон төлөөлөгчдөө зөв мэдээллээр хангах, уриалга дэвшүүлэх, иргэдийг цахим залиланд өртөхөөс сэргийлэхэд бодит дэмжлэг болох юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх