Цахим мэдээ
Нийгэм

11 чиглэлийн нэршлийн эхний үсэг өөрчлөгдөж байгаа ч маршрут, цагийн хуваарь, тээврийн хэрэгслийн тоонд өөрчлөлт орохгүй

11 чиглэлийн нэршлийн эхний үсэг өөрчлөгдөж байгаа ч маршрут, цагийн хуваарь, тээврийн хэрэгслийн тоонд өөрчлөлт орохгүй гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. Нийтийн тээврийн чиглэл, нэршлийг төлөвлөхдөө хүн амын нягтаршил, зорчих хөдөлгөөний урсгал, зорчигчийн тоо гэх мэт олон чиглэлээр судалгаа хийж төлөвлөдөг. Энэ удаа дээрх судалгаан дээр үндэслэн дараах 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг иргэдэд ойлгомжтой, нэг стандарт мөрдүүлэх үүднээс өөрчилж буйг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдэгдэж байна. Энэхүү өөрчлөлтийг 2026 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн мөрдөнө. Нэршилд өөрчлөлт орсон автобусны чиглэлүүдийн маршрут, цагийн хуваарь, тээврийн хэрэгслийн тоонд өөрчлөлт орохгүй, зөвхөн чиглэлийн өмнөх үсэг өөрчлөгдөж байгаа аж. Жишээ нь: Ү:12 байсан бол Ч:12 болж өөрчлөх юм байна.

 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин