Цахим мэдээ
Нийгэм

Богдхан уулын орчимд стандартын бус хашаанаас болж 47 зэрлэг амьтан хорогдож, 800 орчим амьтныг авран хамгаалжээ

2018-2025 оны хооронд иргэдээс ирсэн 667 дуудлагын дагуу нийт 55 зүйлийн 800 орчим зэрлэг амьтныг авран хамгаалжээ. Энэ нь хот суурин газартай ойр бүсэд зэрлэг амьтад хүний үйл ажиллагааны нөлөөнөөс болж бэртэж гэмтэх эрсдэл өндөр байгааг харуулж байна. Мөн Богдхан уул орчмын бүсэд стандартын шаардлага хангаагүй, хурц үзүүр, ирмэгтэй хашаа, хамгаалалтын байгууламжаас шалтгаалан зэрлэг амьтад хорогдож буйг онцоллоо. Түүнчлэн дээрх асуудалтай холбоотойгоор 240 орчим сая төгрөгийн зардал гарсан талаар дурдав.  Хэлэлцүүлгийн хүрээнд Богдхан уул болон нийслэл орчмын ногоон бүсийн менежментийг сайжруулах, амьтдын шилжилт хөдөлгөөний зам, амьдрах орчныг хамгаалах, стандартын шаардлага хангахгүй хашаа, хамгаалалтын байгууламжийг цэгцлэх зэрэг асуудлыг хөндөв.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин