Цахим мэдээ
Мэдээ

Морин спорт уяачдын "Арвагар хээр" холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн: Хурдан морины үнэт өв соёлоо хамгаалах боломж улам багасаж, устах аюулд орлоо.

Морин спорт уяачдын "Арвагар хээр" холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн:  

2015 онд Өвөрхангай аймгаас төрөн гарсан 400 гаруй сумын алдарт уяачдын зөвлөгөнийг Арвайхээр суманд зохион байгуулж 225 улс, аймгийн алдарт уяачдын зөвлөгөөнийг Улаанбаатар хот төрийн ордонд "Болж байна гэсээр устгаж мөхөөх үү, боломж байгаа дээр нь засаж залруулах уу уриан доор зохион байгуулж улсын хэмжээнд "УРИАЛГА " гаргаж байсан бол даанч төр засгаасааа эхлээд мэргэжлийн байгууллагууд ч тоогоогүй. Засаж залруулсан бол бид ийм зүйл яриад сууж байхгүй.

2026 онд Өвөрхангай аймгаас төрөн гарсан Улс, аймгийн алдарт уяач цолтой 325 уяачид "Алсыг харж амьдарцгаая, боломж хязгаарлагдлаа" уриан доор зөвлөгөөн зохион байгуулагдлаа. 

Монголын уяачид хоёр том толгойтой болж Монгол, эрлийз, өндөр, нам гэж хэрэлдсээр 7 жилийн нүүрийг үзэж байна. Энд хэн хожиж хэн хохирч байгаа нь тодорой шүү дээ. Сүүлдээ төр оролцож наадмаа ч хийж чадахаа байлаа. 

Энэ хугацаанд морь уяхаа больж байгаа уяачид, морь унахаа больж байгаа хүүхдүүдийн тухай хэн ч мэдэхээ байж ярихаа больсон.Бид ч хэрэлдсээр төр ч хорисоор үр дүнд нь хөдөөг эзэнтэй байлгадаг Монголын морины их өв соёлыг биедээ тээж явдаг залуучуууд цөөрсөөр, морь унадаг хүүхдийн тоо эрс цөөрсөөр Улаанбаатар тойрсон үржил хийж буй хэдэн залуус л уяач гэж үлдэх янзтай. Ингээд байх юм бол 5 жилийн дараа л морины уралдаан мэргэжлийн чиг хандлагатай болж унаач хүүхэд цөөрч улсын наадамд 20-30 морь уралддаг болно. Үүнийг үндэсний наадам гэж гадныхан үзэх үү. 

Хөдөө эзэнтэй баймаар байна, хүүхэд морио унаж Монгол эр хүн болж төлөвшмөөр байна. Хоёр том холбоо үйл хэргээ нэг ширээн дээр ярилцаж хамтын шийдвэр гаргамаар байна. Дан Монгол адууны улсын бүстэй болмоор байна. 

Хаврын уралдааныг сэргээж зөвхөн уяачид төдийгүй Монгол, Монголоороо бахархаж буй миний ард түмэн малгайн тоосоо гөвмөөр үндэстэн гэдгээрээ гайхуулмаар байна. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин