Дархан-Уул аймагт гуравдугаар сарын 02-ны өдөр дөрвөн настай хүүхэд менингококкт халдвараар өвчилсөн тохиолдол бүртгэгджээ. Мөн гуравдугаар сарын 3-нд Ховд аймгийн Жаргалант суманд менингококкийн халдварын нэг тохиолдол лабораториор батлагдсан байна. Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж, тухайн аймаг, сумдад хариу арга хэмжээг шуурхай авч, тандалт судалгаа, ойрын хавьтлуудыг тогтоох, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгааг дурдлаа. Менингит нь менингококкоор үүсгэгддэг, богино хугацаанд хүндэрч болзошгүй халдварт өвчин бөгөөд аль ч насныхан өвчлөх эрсдэлтэй ч 0-5 насны хүүхдүүд илүү өртөмтгий байдаг аж. Иймд дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг анхаарууллаа. Үүнд:
СЭТГЭГДЭЛ Үлдээх