Цахим мэдээ
Нийгэм

Төрийн дээд цол, одон медаль олгоно хэмээн 35 сая төгрөг залилжээ

Тодруудбал нэр бүхий иргэн эмнэлгийн байгууллагын ажилчдад төрийн дээд цол, одон медаль бусад байгууллагын шагнал олгоно хэмээн 35 сая төгрөгийг залилсан хэргийг эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас илрүүлж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.Тухайн иргэнд сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс 4 жил 8 сарын хорих ял оногдуулсан байна.

Монгол улсын ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар Монгол улсын цол хүртээх, одон медалаар шагнах журмыг баталж тэдгээрийг хууль бусаар ашиглах, худалдан борлуулах, хувилж олшруулахыг хуулиар хориглосон. Иймд хууль бус үйлдлээс татгалзхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин