Говь-Алтай аймагт Тайширын УЦС баригдах үед Завхан гол тасарна, хэзээ ч далан дүүрч цахилгаан үйлдвэрлэхгүй гэдэг байв. Одоо Гэгээн нэртэй 17 км урт 3,5 км өргөнтэй хиймэл нуур тогтож, сугас хадран загас үржиж, нүүдлийн шувууд ирдэг болсноор манай орны хамгийн залуу нуураар бүртгэгдэв. Мөн албан ёсоор Google хайлтын системд орсон байна. Алтай хот Гэгээн нуураас шугам хоолой татан 70 жил ЗХУ, БНМАУ-ын үед шийдэгдээгүй байсан ундны усны асуудлыг бүрэн шийдэв.
СЭТГЭГДЭЛ Үлдээх