Улаанбаатар хотод энэ онд шинээр 52 километр авто замыг шинээр нийслэлийн төсвийн хөрөнгөөр барихаар болжээ. Энэ тухай Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр өчигдөр дараах мэдээллийг өгсөн юм. "Энэ жил есөн дүүргийн авто замын арчлалтын ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ.
Авто замыг шинэчлэн засварлах бэлтгэлийг дөрөвдүгээр сарын 1-нээс хангаж, тавдугаар сарын 15- наас долоодугаар сарын 1-нийг хүртэл засварлана. Энэ зун 52 километр авто замыг шинээр барина. Тухайлбал,
Таван байршлын авто замыг засварлана.
1. Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх зургаан эгнээ, 3.5 километр урт авто зам
2. Дамбадаржаагийн эцсээс Бэлх хүртэлх 4.6 километр урт авто зам
3. Санзайн 1.7 километр авто зам
4. Сэлх
5. Монелийн авто замыг засварлана.
Бэлх, Сэлхийн авто замыг засварлах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан. Удахгүй Энхтайвны өргөн чөлөө дэх Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх болон Монелийн авто замыг засварлах тендерийг зарлахаар бэлтгэж байна. ТЭЦ-4-ийн дулаан таслалтын хуваарьтай уялдуулж Эрчим хүчний гудамжны авто замыг дөрвөн эгнээ болгож өргөсгөх ажлыг тавдугаар сарын 15-наас гүйцэтгэнэ. Тус гудамжны бусад байршлын авто замыг дөрвөн эгнээ болгож өргөсгөх ажил дууссан, энэ жил 1.2 километр авто замын гэрэлтүүлэг, явган хүний замыг наймдугаар сарын 1-нээс өмнө тавьж дуусгахаар төлөвлөсөн.
Дэлхийн банкны санхүүжилтээр зургаан төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ. Тодруулбал
СЭТГЭГДЭЛ Үлдээх