Өчигдөр нийтэлсэн “Hurun Group”-ын жил тутмын тайланд дурдсанаар, дэлхий даяар тэрбумтнуудын тоо 4020-д хүрснээс 1110 нь Хятадын бизнес эрхлэгчид бөгөөд энэ нь нэг жилийн хугацаанд 287-гоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Ингэснээр тус улс сүүлийн гурван жилд алдсан байр сууриа эргүүлэн авч, 1000 тэрбумтантай АНУ, 308 тэрбумтантай Энэтхэгийг ардаа орхижээ.
Hurun Global Rich List” жагсаалтын эхний гурван байрт Илон Маск (792 тэрбум ам.доллар), Жефф Безос (300 тэрбум ам.доллар), Ларри Пейж (281 тэрбум ам.доллар) нар бичигджээ. И.Маск хөрөнгийнх нь хэмжээ 700 тэрбумыг давсан анхны хүн болсон байна.
Харин хотуудаас Нью-Йорк хот 146 тэрбумтантайгаар дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Тус хотын дараа Шэньжэнь (132), Шанхай, Бээжин, Лондон хотууд бичигджээ. Дэлхийн тэрбумтнуудын дундаж нас 65 байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх