Сүмод танхай, хүчирхийллийн хэрэг үе үе гардаг боллоо. Сүүлийн томоохон жишээнүүд нь бүгд монгол гаралтай бөхчүүдтэй холбогдсон нь сонирхолтой. Сүүлд л гэхэд өдгөө Исэгахама дэвжээний багшаар ажиллаж буй, ёкозүна асан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дэвжээнийхээ бөхийг зодсон хэрэг гарав.
Дээрх хэрэг өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр Японы хэд хэдэн хэвлэлээр шуугьсан бөгөөд сүмогийн холбоо ч хэргийг шалгаж байгаа гэжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Тэрүнофүжи өөрөө Хакүнофүжиг зодсоноо сүмогийн холбоонд мэдэгдэж, хийсэн үйлдэлдээ гэмшиж буйгаа илэрхийлсэн гэнэ. Одоогоор сүмогийн холбооноос ямар нэгэн шийтгэл оноогоогүй байна.
Хамгийн сүүлд Хакүхо М.Даваажаргалын шавь Хокүсэйхо Э.Даваанинж дэвжээнийхээ бөхчүүдийг зодсон, дээрэлхсэн нь ил болж, улмаар Хакүхо ажлаа хүлээлгэн өгсөн билээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх