Цахим мэдээ
Мэдээ

Эмэгтэйчүүдийн талаарх сонирхолтой баримтууд

-Дундаж эмэгтэй амьдралдаа хоёр кг уруулын будаг хэрэглэдэг. 

-Дэлхийд хамгийн түгээмэл эмэгтэй нэр бол Анна. Ийм нэртэй 100 сая эмэгтэй бий. 

-Эмэгтэйчүүдийн үнэрлэх чадвар эрчүүдээс өндөр. Дэлхий дээр 50 хүн тутмын нэг нь үнэр ялгадаггүй байна. 

-1477 онд Бургундийн Анна очир эрдэнийн шигтгээтэй сүйн бөгж авч байсан анхны эмэгтэй. 

-АНУ-ын Калифорнийн оршин суугч Жулиа Гнус биеийнхээ 95 хувьд шивээс хийлгэжээ. 

-Италид Мариа нэртэй эмэгтэйд бие үнэлэхийг хуулиар хориглодог. 

-Эмэгтэй хүнд долоо хоногийн турш хүүхдийн уйлах чимээг сонсговол хөх нь 2.87 см томордог болохыг Японы эрдэмтэд тогтоожээ. 

-АНУ-ын Виржиниа мужид эмэгтэйчүүдийг гижигдэхийг хуулиар хориглосон байдаг. 

-Дээр үед Колорадо мужийн хуулиар унтаж буй эмэгтэйг нөхөр нь хүртэл үнсэх эрхгүй байжээ. 

-Эмэгтэйчүүд жилд 30-64 удаа уйлдаг бол эрчүүд 6-17 удаа л уйлдаг байна.

-Эмэгтэйчүүдийн зүрх эрчүүдийнхээс хэмжээгээр 20 хувь бага байдаг аж. 

-Эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд өдөрт 13 мянган үг илүү хэлдэг. 

-XII зуунд Германы III Конрад хаан эзэлсэн хотын эмэгтэйчүүдэд хамгийн үнэтэй зүйлээ авч гарахыг зөвшөөрөхөд эмэгтэйчүүд нөхрүүдээ нуруундаа үүрэн авч гарч, амийг нь аварч байсан түүх бий. 

-Нэг зуу нас хүрсэн таван хүн тутмын дөрөв нь эмэгтэйчүүд. -Халуун элс, хайрган дээр хөл нүцгэн алхахдаа эмэгтэйчүүд өлмий дээрээ явдаг бол эрчүүд өсгий дээрээ явдаг байна. 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин