Цахим мэдээ
Мэдээ

Тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Өнөөдөр аргын тооллын 2026-3-8, Ням гараг, Билгийн тооллын 20, Адъяа гараг,  Өдрийн наран 7 цаг 20 минутад мандаж, 18 цаг 46 минутад жаргана.

Хонгорцог одтой, цагаагчин могой өдөр, Энэ өдөр үс засуулахад тохиромжгүй. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Зурхайч: Д. Цогтбаатар

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин