Цахим мэдээ
Мэдээ

Өнөөдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Өнөөдөр аргын тооллын 2026-3-9, Даваа гараг, Билгийн тооллын 21, Сумъяа гараг,Өдрийн наран 7 цаг 18 минутад мандаж, 18 цаг 48 минутад жаргана. Онгоц одтой, хар морь өдөр

Үс засуулахад  тохиромжгүй, Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Зурхайч: Д. Цогтбаатар

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин