Арван гурван нас. Бусад хүүхдийн хувьд аав ээжийн хайр энхрийлэлд элэг бүтэн жаргадаг үе. Харин охины ээж 9 настайд нь , хойд эцэгт нь орхиод явжээ. Ээжийгээ явснаас хойш охин, хойд эцэг, эх нэгтэй хоёр дүүгийн хамт амьдрах болж...Эцэст нь үр зулбуулах эм уусан байдалтай, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ухаан алдан очжээ. Ээж нь охиндоо үр зулбуулах эм уулгаад, дараа нь ЭХЭМҮТ-д ханджээ.
Өсвөр насны охид хүүхэд төрүүлсэн тохиолдол нийт төрөлтийн 3.5 хувийг эзэлж байна. Хүрээ амаржих газарт гэхэд л өнгөрсөн жил өсвөр насны буюу 11-17 насны 100 гаруй эмэгтэй хүүхэд төрүүлжээ. Эмэгтэйчүүд өсвөр насандаа жирэмслэн төрөхөд бие сэтгэл зүйн хувьд бэлэн биш байдгаас олон хүндрэл үүсдэг тухай эмч нар ярьж байна. Тиймээс өсвөр насны охидын төрөлтийг бууруулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Сүүлийн үеийн мэдээллээр насанд хүрээгүй охидын жирэмслэлт эрс өсжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх