Цахим мэдээ
Хаана

“Тамгагүй төр” жүжгийг сурагчдад үзүүлэх тасалбар төсвийн мөнгөнөөс түмний халаасруу оров уу

Нийслэлийн Хан-Уул дүүргийн  нэгэн сургуулийн 8–12 дугаар ангийн сурагчдыг нэгдсэн автобусаар авч явж “Тамгагүй төр” жүжиг үзүүлэхээр зохион байгуулж байгаа тухай мэдээлэл эцэг эхчүүдийн дунд маргаан дагуулж байна. Тодруулбал, сурагч бүрээс тус жүжгийн тасалбарт 20 мянган төгрөг төлөх шаардлагатай бөгөөд сурагчдыг нэгдсэн журмаар хамруулах тухай мэдээлэл тараад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор зарим эцэг эхчүүд цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлж, “тасалбар шахаж байна”, “татвар төлөгчдийн мөнгөөр тансагласан хүмүүс одоо эцэг эхчүүдэд дахин дарамт үзүүлж байна” гэх мэт шүүмжлэл, бухимдлаа илэрхийлжээ. Харин энэ асуудлаар Хан-Уул дүүргийн холбогдох албанаас тодруулахад, “Манай дүүргээс ийм зохион байгуулалт хийсэн зүйл байхгүй гэсэн тайлбар өгсөн байна. Ийнхүү сурагчдыг театрын үзвэрт хамруулах асуудалд эцэг эхчүүдийн зүгээс шүүмжлэл гарч, зохион байгуулалтын талаар тодорхойгүй байдал үүсээд байна. Цаашид энэ асуудалд холбогдох байгууллагууд албан ёсны тайлбар өгөх эсэх нь анхаарал татаж байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин