Өнөөдөр аргын тооллын 2026-3-10, Мягмар гараг, Билгийн тооллын 22, Ангараг гараг, Өдрийн наран 7 цаг 16 минутад мандаж, 18 цаг 49 минутад жаргана. Онгоц одтой, харагчин хонь өдөр. Үс засуулахад Идээ ундаа элбэг олдоно.
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал аж ахуйн үйл, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Зурхайч: Д. Цогтбаатар
СЭТГЭГДЭЛ Үлдээх