Цахим мэдээ
Нийгэм

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өссөн байна

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар тус тус өссөн байна. 2026 оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 6.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 7 хувь, хүнсний бүлгийн үнэ 12.1 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 4.3 хувиар тус тус өссөн байна.

Инфляцын түвшин 2026 оны 2 дугаар сард улсын хэмжээнд 6.5 хувь гарсны 3.3 (51.0 хувь) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 0.8 (12.9 хувь) нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалжээ

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин