Цахим мэдээ
Хэн

Спортын тайлбарлагч Шижирбат: 9 давж үзүүрлэсэн арслан 9 давж түрүүлсэн арслангийн дээр эрэмбэлдэг гажуудлыг ч засч чадахгүй байна

Үндэсний бөхийг XX зуунаас улс төрчид үеийн үед тоглож заваартуулж ирсэн түүхтэй, бичвэл маш их юм байна.

2006 оноос 2022 он хүртэл 5 жилд 1 удаа 1024 барилдууллаа, одоо болноо, 2001 он хүртэл 10 жилд 1 удаа түүхт ойгоороо явж байлаа.

10 жилд 1 удаа бөхчүүдэд ёндоо бонус өгч байсаан гэсэн үг, өөрөөр хэлбэл цолны үнэ цэн чанарыг алдагдуулахгүйээ гэсэн үг.

2 түрүүлж аварга цол авах 1 түрүүлж аварга цол авах асар ялгаатай, маргах шаардлагагүй, хүний хөдөлмөрийг ингэж үнэгүйдүүлдэг гажуудлыг засах ёстой, улсын цол авч чадахгүй байгаа бөхчүүдэд боломжыг нь 10 жилд 1 удаа олгож ёндоо бонусыг нь өглөө болоошдээ.

Илүү хөдөлмөрлөсөн бөхчүүд нь жил болгон цол аваал явдаг, харин ч өрөвддөг байдлаар энэ маань олон жил үзсийн гээд найраагаар цол авдаг жишиг байсаар ирсэн.

Үеийн үед л хэсэг бүлэг нь улсын цол авч хэсэг бүлэг нь аймгийн цолтойгоо үлддэг, жам ёсны зүйл шүүдээ, спортын жам юм.

Энэ жил 1024 барилдуулвал дахиал ганцхан түрүүлээл аварга цол авах боломжтой, үндэсний бөхийн оргил цолууд болох Аварга, Даян аварга, Дархан аварга цолуудын үнэ цэнийг нь хадгалмаар байнаа.

2011, 2022 онуудад түүхт ойгоор түрүүлсэн С.Мөнхбат, О.Хангай хоёр бол ХХ зуунаас баримталж ирсэн дүрмээрээ аварга болсон.

Энэ жил 1024 барилдуулвал Хангайд Дархан аварга болох боломж гарч ирж байна, 2хон түрүүлээл Дархан аварга болно гэдэг байж болшгүйл гажуудал, Хангай олдсон боломжыг ашиглана л гэж үзнэ шдд.

9 давж үзүүрлэсэн арслан 9 давж түрүүлсэн арслангийн дээр эрэмбэлдэг гажуудлыг ч засч чадахгүй байна, асар ялгаатай гэдгийг бөхчүүд бүгд л мэдэж байгаа шүүдээ.

Гарьд заан харцага начин цолтнуудад ч хамаатай, 1024д эдгээр цолуудыг авсан бөхчүүд дараагийн жилүүдэд цолоо баталж байж 512д эдгээр цолуудыг авсан бөхчүүдийн дээр гарах ёстой.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин