Цахим мэдээ
Мэдээ

БНСУ: 36 долоо хоногтой урагт үр хөндөлт хийж, даавуугаар бүтээн, хөлдөөгчинд хийсэн эмч нарт 6 болон 4 жилийн хорих ял оноожэ

БНСУ-ын Сөүл хотын шүүхээс 36 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйд кесар хагалгаа хийж үр хөндүүлсэн 81 настай эх барих, эмэгтэйчүүдийн эмч Юүнд 6 жил, мэс заслыг хамтран гүйцэтгэсэн эмч Шимд 4 жилийн хорих ял оногдууллаа.

Харин үр хөндүүлсэн жирэмсэн эмэгтэй 20 гаруй насны эмэгтэй болох Квонд 3 жилийн хорих ял оноосон боловч нийгмийн нөхцөл байдал, жирэмслэлттэй холбоотой дарамт зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэж, 5 жилийн хугацаагаар тэнсэж, 200 цагийн нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх үүрэг хүлээлгэсэн байна.
Прокурорын байгууллагын мэдээлснээр, 2024 оны 6 дугаар сард хийгдсэн мэс заслын дараа эмч нар амьд төрсөн байж болзошгүй нярайг мэс заслын даавуугаар бүтээж, улмаар хөлдөөгчид хийсэн байна.

Үүний дараа эмнэлгийн баримт бичгийг хуурамчаар үйлдэж, нярайг амьгүй төрсөн мэтээр бүртгэх зорилгоор хуурамч төрөлтийн гэрчилгээ гаргасан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ.
Мөн шалгалтын явцад эмч Юүн нь 2022–2024 оны хооронд орлого олох зорилгоор хожуу хугацааны үр хөндөлтийг хууль бусаар тогтмол хийж байсан болохыг тогтоосон байна. Шүүх уг үйлдлийг нярайн амь насыг санаатайгаар хохироосон, мөн эмнэлгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн ноцтой гэмт хэрэг гэж дүгнэжээ. 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин