Ингээд танд эрдэмтдийн өгсөн "Дэрэн дээр толгой тавимагц нам унтуулах" зөвлөгөөг хүргэе.
Хэрэв шөнө нойр хүрдэггүй бол унтах ёстой цагаасаа 60 минутын өмнө амжуулахыг хүссэн ажлаа хийх хэрэгтэй. Таны нойр амархан хүрэх болно гэж "NYC Sleep Doctor"-ийг үүсгэн байгуулагч, "Сайн унтагч" номын зохиолч физологич эмч, эрдэмтэн Janet Kennedy зөвлөж байна.
Халуун усанд ороод гарсны дараа биеийн хэм буурдаг. Энэ нь нойр хүрэхэд гол нөлөө үзүүлдэг байна. Таны бие, тархи маш хурдан амралтын "горимд" шилждэг.
Усанд орохоос өөр нойр хүргэдэг маш амархан арга нь оймсоо өмсөж унтах юм. Оймс өмссөнөөр судас тэлж, цусны эргэлт сайжирч нойр хүргэдэг гэж профессор Ancoli-Israel зөвлөж байна.

Амраах дасгалууд нь булчинг амрааж нойр хүргэхэд тустай байдаг. Гэхдээ унтахын өмнө биш өдрийн цагаар хийх нь илүү үр дүнтэй байдаг гэж Kennedy эмч зөвлөжээ. Та гар утсандаа iSleep Easy апликэйшн татаж амраад дасгал хийгээрэй.
Нойр хүрэхгүй, элдэв янзын бодол толгойд эргэлдээд орон дээрээ хэвтээд байвал хэвтээд л байна. Ямар ч нэмэр байхгүй. Орноосоо босож хэсэг хугацаанд байснаар эдгээр бодлуудаас ангижирч чадна.

Байн байн цаг руугаа харах нь та өөртөө улам л стресстэй орчин бүрдүүлж байна гэсэн үг. Цагаа харахгүй байх нь хурдан нойр хүргэдэг байна.

Ямар нэгэн юманд санаа зовоод унтаж чадахгүй үе байдаг. Тийм бол бодоод хэвтэхийн оронд бал цаас гаргаад асуудлаас хэрхэн ангижирч болох талаар нэгд нэгэнгүй бичиж эхэл. Санаа зовох нь багасах болно
СЭТГЭГДЭЛ Үлдээх