Энэ жилийн хамгийн сонирхолтой, гэнэтийн бэлгээр дүүрэн "Өвөл ургасан сарнай" шинэ жилийн цэнгүүн 12-р сарын 25-нд 20:00 цагаас Монголын худалдаа аж үйлдвэрийн их танхим "Тэгри" grand hill ресторанд болох гэж байна.
"Өвөл ургасан сарнай" цэнгүүн ямар хэсгүүдээс бүрдэх талаар товч мэдээлэл хүргэе.
1-р хэсэг: Спортын дээд нь бодибилдинг байдаг шиг урлагийн орой нь сонгодог урлаг байдаг. Тиймээс "ӨВӨЛ УРГАСАН САРНАЙ" зул сарын шинэ жилийн цэнгүүний эхний хэсгийг дэлхийн шилдэг дуурь бүжгийн үзүүлбэрээр УГЖ Б.Саруул эхлүүлэх бол Ардын жүжигчин А.Долгор дэлхийн сонгодог ари уран бүтээлийг өөрийн шавь ДБЭТ-ын гоцлол дуучин МУСГА Г.Энхнарангийн хамтаар эгшиглүүлнэ. Мөн сэтгэл догдлом тэр мөчид "Бодлын цагаан хун" дууг поп опера НЮАНС-ын залуус өргөж, "Хундаганы ари" сүлд дуунд хундага харшиж цэнгүүн эхлэх юм байна.
2-р хэсэг: Сонгодог урлагийн дэлхийн шилдэг уран бүтээлүүдийг сэтгэл догдлон үзэх агшинд та бүхэнд зориулсан эхний зууш, тансаг зоог орж ирнэ.
Сэтгэлд дотно саксфоны аялгуунд та цагаан сүүний бяслаган дээр хүрэн манжинг лимоны шүүсээр даруулсан жимстэй салатыг, үхрийн гол махыг грилдэж шарсан амталгаагаар мастер тогоочдын нууц жороор хүртэнэ. Энэ үед комеди урлаг, драмын урлаг, хошин урлаг, өвлийн өвөө алиалагч, цасан охид, бүжигчид, азын сугалаа, зууны манлай МУГЖ Б.Сарантуяа топ моделиудын хамтаар та бидний дунд гарч ирэх нь үнэнхүү сүрлэг.
3-р хэсэг "ӨВӨЛ УРГАСАН САРНАЙ" зул сарын баярын шинэ жилийн гал халуун хэсгийг МУГЖ С.С.Амармандах тэргүүлж, үзэсгэлэнт Emotion хамтлаг доргиож, Алтангадас одонт, дуучин Т.Дэлгэрмөрөн галзууруулж, МУГЖ Н.Ариунбоолд Боёо ах маань хөгжөөж SUNDANS бүжгийн хамтлаг гайхшруулна.
4-р хэсэг: "ӨВӨЛ УРГАСАН САРНАЙ" зул сарын баярын шинэ жилийн оргил үеийг "Никитон" хамтлаг УГЗ Б.Батчулуун удирдана. Т.Дэлгэрмөрөн, Б.Батчулуун хоёрын хүндэтгэл эрхэм зочид та бүхний гэгээн үдшийг мартагдашгүй болгож шинэ оны цаг хугацааг тоoлуулж оргилуун дарсаа буудуулаад 'Үүлэн үст"-ээс эхлээд "Цамцаа тайл" хүртлэх хит дуунууд нь нүргэлнэ.
5-р хэсэг: "ӨВӨЛ УРГАСАН САРНАЙ" зул сарын баярын шинэ жилийн сүүлийн хэсгийг 2024 онд үйлдвэрлэж дэлхий дахинд шоу тоглолтыг чанаржуулсан европ техник лазер гэрлийн гайхамшигт тоглолт DJ ДИСКО үзүүлбэрийн хамтаар бидний дүү продюсер Naab NB удирдана.
Тус цэнгүүний бас нэгэн сонирхолтой хэсэг нь МУГЖ Н.Ариунболдын төрсөн өдөр бөгөөд түүнд зориулан бэлдэж буй манай хамт олны бэлгийг гавъяат ах маань яах бол, тэрээр зочдоо хэрхэн хөгжөөх бол, зочид маань гавъяатдаа ямар хүндэтгэл үзүүлэх бол гээд догдлон хүлээх мөч олон.
Сонирхолтой нь, дуучин Т.Дэлгэрмөрөн энэ цэнгүүнд зориулан 25 кг жин хасаад байгаагаа бичжээ.
Энэхүү өвөрмөц содон цэнгүүний ширээ цөөн үлдсэн тул та бүхэн www.ticket.mn болон 88091901, 93230000 дугаараар амжиж захиалгаа өгөөрэй.
СЭТГЭГДЭЛ Үлдээх