Цахим мэдээ
Хаана

Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

Цахилгаан шугам, тоноглолд засвар үйлчилгээ хийхтэй холбоотойгоор 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын зарим дүүрэг болон Төв аймгийн Зуунмод суманд цахилгааны түр хязгаарлалт хийхээр төлөвлөжээ.

Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Налайх дүүргийн зарим хороо, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тодорхой цагийн хуваарийн дагуу цахилгаан тасарч, засварын ажил хийгдэх юм. Мөн Төв аймгийн Зуунмод суманд өглөөний 09:00 цагаас оройн 19:00 цаг хүртэл зарим байгууллага, хэрэглэгчдийн цахилгааныг түр хязгаарлах аж. Хан-Уул дүүргийн 11-р хороонд 10:30–16:00 цагийн хооронд, Сүхбаатар дүүргийн 1, 5, 16, 18, 20-р хороодод 10:00–17:00 цагийн хооронд засварын ажил үргэлжилнэ. Харин Чингэлтэй дүүргийн 1, 2, 3-р хороонд 10:00–15:30 цагийн хооронд, Налайх дүүргийн 1-р хороонд 09:00–17:30 цагийн хооронд цахилгааны хязгаарлалт хийхээр байна. Иймд тухайн бүсэд оршин суугч иргэд, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан түр тасрах хугацаанд хэрэглээгээ зохицуулж, аюулгүй байдлаа хангахыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин