Цахим мэдээ
Хэн

Өвлийн паралимпын наадам: Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22-р байр эзэллээ

Милан-Кортина 2026” өвлийн паралимпын XIV наадмын пара гүйлтийн цанын төрөлд Монгол Улсын хоёр тамирчин оролцож байна.

Өчигдөр пара гүйлтийн цанын тэмцээний ойрын зай болох 1,5 км уралдаанд 30 тамирчин сонгомол техникээр уралдсанаас Б.Ганболд 2:44.63 цагийн үзүүлэлтээр 16 дугаар байр, Ц.Дашдорж 2:51.71 цагийн үзүүлэлтээр 22 дугаар байрт орлоо. Манай цаначид өнөөдөр дундын зай буюу 10 км зайд сонгомол техникээр уралдана. Энэ уралдаан Улаанбаатарын цагаар 18:30-с эхэлнэ.

Мөн пара уулын цанын төрлөөр оролцож буй Б.Цэрэнпунцаг гуравдугаар сарын 13-нд жиант слаломын төрөлд, гуравдугаар сарын 15-нд слаломын төрөлд өрсөлдөнө.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин