Цахим мэдээ
Нийгэм

УВС: Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хөдөө орон нутагт ажиллах нь багасжээ

Увс аймгийн эрүүл мэндийн салбарт 1438 ажилтан ажиллаж байгаагаас 250 нь их эмч, 344 нь сувилагч, 106 нь эм зүйч байна.

Нийт ажилтнаас 1037 нь улсын эрүүл мэндийн байгууллагад, 306 нь хувийн хэвшилд, 69 нь бусад салбарт ажиллаж байна. Мөн 37 нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, 24 удирдах ажилтан, 290 тусгай мэргэжилтэн, 86 бусад дээд мэргэжилтэн, 301 бусад ажилтан ажиллаж байгаа юм.

Аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын 70 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Хүний нөөцийн хувьд аймгийн Нэгдсэн эмнэлэгт нүдний эмч дутагдалтай байна. Түүнчлэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд төгсөөд сум, хөдөө орон нутагт ажиллах хандлага буурчээ.

Увс аймаг нь Улаанбаатар хотоос 1417 км зайд оршдог бөгөөд 85.2 мянган хүн амтай.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин