Өнөөдөр аргын тооллын 2026-3-12, Пүрэв гараг, Билгийн тооллын 24, Бархасбадь гараг, Өдрийн наран 7 цаг 12 минутад мандаж,18 цаг 52 минутад жаргана.
Гар одтой, хөхөгчин тахиа өдөр, үс засуулахад тохиромжгүй.
Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Хагалгаа хийлгэх, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Зурхайч: Д. Цогтбаатар
СЭТГЭГДЭЛ Үлдээх