Цахим мэдээ
Хэзээ

Сүхбаатарын талбайд “Наурыз-2026” өдөрлөг болно

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд казах түмний Наурызын баяр болдог уламжлалтай.

Энэхүү баярын утга учрыг олон нийтэд сурталчлах, таниулах зорилгоор Наурызын баярын өдөрлөгийг Сүхбаатарын талбайд өнгөрсөн жилээс зохион байгуулж эхэлсэн юм. Тэгвэл энэ удаа тус баярыг өмнөхөөсөө илүү өргөн хүрээнд, өв соёлыг бүрэн таниулсан байдлаар зохион байгуулахаар болжээ.

“Наурыз-2026” үйл ажиллагаа өглөө 09:00 цагаас эхэлж, соёл, урлагийн тоглолт, казах үндэсний бөхийн тэмцээн, гар урлалын үзэсгэлэн, наурызын зоог, уламжлалт идээ, тоглоом наадгайг танилцуулна.  

Наурызын баяр нь өдөр шөнө тэнцэж, байгаль шинэчлэгдэж эхлэх цаг үеийг илтгэдэг учир Төв Ази, Кавказ, Ойрх Дорнод, Балканы хойгийн улс орнуудад шинэ жилийн эхлэл хэмээн өргөн тэмдэглэдэг.

Дэлхий даяар 300 сая гаруй хүн энэхүү баярыг тэмдэглэдэг бөгөөд энх амгалан, эв найрамдлыг бэлгэддэг уламжлалт соёлын чухал баяр хэмээн тооцдог ажээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин