Цахим мэдээ
Нийгэм

Хүүхдийн хамгийн эхний дээрэлхэлт эцэг эхээс ирдэг

Хүүхдийн хамгийн эхний дээрэлхэлт эцэг эхээс ирдэг. Тэгээд үе тэнгийн дээрэлхэлт болж даамжирдаг.

'ХҮҮХЭД БОЛ ХҮЧГҮЙ ЖИЖИГ ХҮН, БИ БОЛ ХҮЧТЭЙ ТОМ ХҮН- тэгэхээр яаж ч хандаж болно' гэдэг хандлага.

Эхлээд өөрөөсөө хүч багатай хүнийг дээрэлхэх хандлагыг эцэг эх хүүхэддээ зааж өгч 'суулгадаг'. Үргэлж өөрийнхөө хүслээр сонголтыг тулгана, айдсаар айлган сүрдүүлнэ, хүмүүжлийг хайраар бус хэрүүл тэмцэл дунд олгоно.

БИ ҮНЭ ЦЭНТЭЙ ЮУ?

Энэ бол хүний хамгийн үндсэн сэтгэл зүйн хувьд мэдрэхийг, мэдэхийг хүсдэг хэрэгцээ. Хүүхэд өөрийгөө хэн бэ гэдгийг гэр бүлээс эхлээд хамгийн түрүүнд ойлгож мэддэг. Хэрвээ хараахан мэдэрч чадааүй бол үүнийг хүчээр бусдыг дээрэлхэх замаар өөрийгөө хүчтэй, нөлөөтэй мэт мэдрэхийг хүсдэг.

Харин бусад 'дэмжигч' хэсэг нь нийгмийн аливаа нэг хүчтэй мэт харагдах бүлэгт харъяалагдах мөн л цаана үнэ цэнтэйгээ мэдрэх гэж, тухайн бүлгээс гадуурхагдахгүй байхын тулд тэнд утга учиргүй дагадаг.

Эцэг эх хүүхдээ хүүхдээ үргэлж шүүмжлэлтэйгээр, хэн нэгний хүүхэдтэй харьцуулалттайгаар, эсвэл үгэн болон биеийн хүчирхийлэлтэйгээр болзолтойгоор хайрлан хүүхдээ хүмүүжүүлвэл хүүхэд яг тэгж л сурна.

Дээрэлхэлт нь хэт хүч давамгайлсан нэг бүлэг болон хүч багатай ганц хүүхэд + давтамжтай үйлдэл гэсэн хоёр үндсэн шинжтэй байдаг.

Тэгэхээр жишээ нь үе тэнгийн хүүхдүүд нэг удаа дээрэлхэхэд бусад хүүхдүүд, эцэг эх, багш, сургууль нь өөрөө АНЗААРАЛГҮЙ АЛБААР ОРХИВОЛ энэ дээрэлхэлт улам даамжирч 'давардаг'.

Ангийн уур амьсгалаас ч шууд мэдрэгдэж ч болдог байхад дээрэлхэлтийг ийм болтол нөлөөлсөн бүх талуудад хариуцлага тооцох хэрэгтэй.

Хүн хүнээ хайрлах, энэрэхийн хариуцлагыг гүн гүнзгий ухамсарлаагүй төлөвшиж буй энэ нийгэм маань хичнээн аймшигтай вэ?

Эх сурвалж: Хүүхдийн хөгжил, боловсролын мэргэжилтэн Гэрэл

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин