Сургуулийн багш сурагчаа хэрцгийгээр зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа. Тэгвэл уг бичлэг нь Архангай аймгийн төвийн буюу Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш М нь сурагчаа зодсон бичлэг болохыг цагдаагийн байгууллага тогтоон, хэргийг шалгаж эхэлсэн байна.
Багш М нь өчигдөр буюу энэ сарын 23-ны өдөр гуравдугаар ангийн сурагчдад хичээл заах явцдаа заасан хичээлийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй, хичээл хийхгүй, үгэнд орохгүй байна гэх шалтгаанаар биед нь халдсан нь тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллага энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх