Цахим мэдээ
Мэдээ

Барилга хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатар:Аймаг удирдаж байсан тийм учир барилгын салбарыг удирдаж чадна

Өнөөдөр барилгын хөгжлийн төвийн нээлттэй хаалганы өдөр боллоо.  Нээлттэй хаалганы өдөрлөг яг үнэндээ хаалттай хаалганы өдөрлөг болсон гэхэд хэлсдэхгүй. Сар гарны өмнө Д.Мөнхбаатар энэ төвийн захирлаар ирсэн. Барилга бол улс орны хөгжлийг тодорхойлдог хамгийн чухал салбар. Харин энэ салбарыг Автын инженер удирдана гэнэ. Д.Мөнхбаатар дарга сэтгүүлчийн хэд хэдэн асуултанд хариулсангүй жишээ нь: Та Ж.Батжаргал гишүүнтэй ямар холбоо хамааралтай хүн бэ? гэх асуултанд ямар ч хамаарал гэж  хариуллаа. Д.Мөнхбаатар бол Төв аймгийнхаа бүхий л шатанд дарга байсан хүн хамгийн сүүлд дөрвөн жил Төв аймгийн засаг даргаар ажилласан. Дөрвөн жилдээ өөрийн орлогоо 30 саяар өсгөж 93 сая, гэр бүлийн орлогоо 20 саяар өсгөж 50 сая болгосон нэгэн. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалтай хэрхэн хамаарал бүхий болохыг тайлбарлая. 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал 2017 онд Төв аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Төв аймгийн Засаг дарга асан Д.Мөнхбаатар, Зуунмод сумын Засаг дарга асан Ч.Сарангэрэл, тухайн үеийн ИТХ-ын дарга асан Ц.Энхбат, Төв аймгийн Засаг даргын орлогч асан Г.Сурмаа нартай хамтран “Төв Эрдэнэс” ОНӨААТҮГ-г байгуулсан. Уг компани Төв аймгийн Заамар суманд байх хоёр тонн алтны нөөцийн хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй  “Эрдэнэсийн эрэг” компанийн 34 хувийг эзэмшдэг.

Харин “Эрдэнэсийн эрэг” компанийн 64 хувийг “Голд Харбор” компани эзэмшиж байна. Улмаар Ж.Батжаргал тэргүүтэй Төв аймгийн удирдлагуудыг хоёр тонн алтны нөөцтэй ордыг  ОНӨААТҮГ-ын эзэмшилд шилжүүлэх нэрээр бусдад давуу байдал олгосон хэмээн иргэд эсэргүүцлээ илэрхийлж байсан. Гэвч уг асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Хэдийгээр “Эрдэнэсийн эрэг” компани ашигт малтмалын олборлолт хийж, үйл ажиллагаа явуулж эхлээгүй ч хайгуулын тусгай зөвшөөрөл нь хүчинтэй хэвээр буй.

Үүнээс өөр тайлбар илүүц биз

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин