Манай сайт энэ удаад Монгений цогцолбор сургууль дээр 2 жил гаруй school police хийж байгаа иргэн Үүрцайхийг ажлаа хийж байхад нь таарч ярилцлага авлаа.
Сайн байцгаана уу намайг Үүрцайх гэдэг. Энэ жил 55 нас хүрч байна. Монгени цогцолбор сургууль дээр school police хийгээд 2 жил болж байна. Нэг зогсохдоо 50 мянгийг авдаг. Дахиад үдээс хойш зогсох бол бас адилхан 50 мянгийг авдаг.
Манайхан нэг үеэ бодвол ер нь маш сайхан соёлтой болсон. Эгч нь уг нь оёдолчин мэргэжилтэй одоо харин тэтгэвэртээ гарсан. Хүний оронд зогсож байгаа гэдэг утгаараа хүнэс мөнгө авч байгаа хэдий ч тэр хүмүүс надад туслаад би бас чадахаараа тэр хүмүүст тус болоод тэдний завгүй үед нь арын ажлыг нь бат даагаад хэн хэндээ итгэл үзүүлдэг учраас сэтгэл хангалуун байдаг.
Зун бол гэртээ амарчихдаг. Хичээл сургууль орох үеэр зүрх сэтгэл маань наашаа хөтлөгдөөд өөрийн эрхгүй ажлаа хийчих юмсан болвол өглөө зогсчих юмсан эсвэл өдөр ч гэсэн зогсчих юмсан гээд л наадмын уяа морь шиг л тэмүүлээд байдаг. 9 сарын 1 болохоор л Монгени сургууль дээрээ эргүүлдээ зогсох юмсан гээд хүлээлт дүүрэн байдаг.
Эгч нь залуу насандаа маш гоё мөрөөдөлтэй байсан. Онгоцны үйлчлэгч больё гэж мөрөөддөг хүсдэг байлаа. Одоо эгч нь 60 нас хүрэх гэж байна. Одоо бол энэ ажилдаа л баяр хөөртэй байна даа.Хэдий энэ хорвоо ертөнц хэцүү байгаа ч гэсэн хийж байгаа ажлаасаа гэрэл гэгээ, сайн сайхан зүйлсийг олж хардаг. Энэ ажил маань одоо эзэмшсэн мэргэжлээс минь илүү болсон доо. Хүний баярлах талархах сэтгэлийг хүлээж авах маш сайхан. Өвөл хүйтэнд зогсоход маань халуун хоол цай авчирч өгнө, эсвэл халуун хоол цай авч идээрэй гээд мөнгө нэмээд өгнө. Тэрнээс гадна надад ажлыг минь үнэлж 50 мянган төгрөг өгөхөд л тэр надад маш том бэлэг болж байгаа юм. Тэрнээс илүү зүйлийг би хүсэхгүй яагаад гэвэл бүх зүйл хэмжээ хязгаартай.
Төр засгийн хувьд тэтгэврийн насны хүмүүст ажлын байрны өдөрлөг тийм зүйл огт зохион байгуулдаггүй. Би лагер зусланд их гардаг байхдаа цэцгээр тоглодог байсан болохоор амьдралыг би цэцэгтэй зүйрлэдэг. Миний амьдралд надтай таарч тусалж дэмжиж явсан бүх хүмүүсээ эгч нь мартдаггүй үргэлж талархаж баярлаж явдаг.
Би маш сайхан ханьтай хүн. Ханиарааа бахархах, магтах ярих, дээдэлж хүндлэх дуртай миний хамгийн их баярлаж явдаг хүн бол миний сайхан хань.Би бүх хүмүүсийг сайхан амьдраасай, сайн сайхан байгаасаа гэж бодож явдаг. Эгчид нь хэцүү зүйл олон л тохиолдож тулгарч байсан тэглээ гээд гундаж гутрахыг эгч нь хүсдэггүй, Эгч нь ах дүү долуулаа байсан таван хүнээ алдаж одоо том эгчтэйгээ хоёулханаа үлдсэн. Тэр л миний амьдралд тохиолдсон хамгийн хэцүү зүйл. Би энэ амьдралыг маш тэвчээртэйгээр туулж байгаа цаашдаа ч тэвчээртэйгээр туулна.
Залуус дүү нартаа захиж хэлэхэд мьдралд гунигтай баяртай олон өдөр л тохиолдоно. Тэр болгонд сэтгэлийн тэнхээтэй тэвчээртэй байж, бусдад сайн сайхан аз жаргалыг бэлэглэж, бусдын босгодог нэг нэгэндээ дэм хайрладаг байгаарай гэж л эгч нь ерөөе.
СЭТГЭГДЭЛ Үлдээх