Цахим мэдээ
Видео

Хоригдол амиа алдах бүрд "Өвчний улмаас..." гэж дардаг жишиг тогтох вий!!!

Хорих ангид иргэн амиа алдсан хэргийн шалгалт дуусаагүй буюу дөнгөж эхэлж байхад "Өвчний улмаас нас барсан" гэж урьдчилан дүгнэж байна!!!
 
Өнгөрсөн бямба гараг буюу энэ сарын 21-ний өдөр 429-р хаалттай хорих ангид хоригдол нас барсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. 

Энэ хэргийн талаар ШШГЕГ-ын хэвлэлийн албанаас тодруулахад "Урьдчилсан байдлаар өвчний улмаас гэж үзэж байгаа. Шалгалт дуусаагүй" гэсэн мэдээллийг өгч байна.

Харин цагдаагийн байгууллага одоогоор хяналт шалгалт эхэлж байгааг хэлсэн бөгөөд иргэний амь хохирсон хэргийн урьдчилсан дүгнэлт гараагүй буюу "өвчний улмаас" нас барсан гэж тогтоосон зүйл байхгүй гэдгийг хэлж байна.

429-р хорих ангид энэ онд гурав дахь удаагаа хүн амиа алдсан хэрэг гарч байгаа юм. 

Тэр болгонд "өвчний улмаас" нас барсан гэх шалтгаар дараад өнгөрч байгаа юм биш биз гэсэн хардлага бий.

Яагаад гэвэл өмнө нь өөр хорих ангид хоригдож байсан иргэн нас барсан нь эхэндээ өвчний шалтгаантай гэгдэж байгаад эцэстээ хөндлөнгийн нөлөөтэй буюу зодуур дарамт, эрүүдэн шүүлттэй холбоотой байсан нь илэрсэн удаатай. 

Хэдийгээр иргэд ямар нэгэн байдлаар эрхээ хязгаарлуулж, хаалттай торны цаана хоригдож байгаа ч эрүүл мэндээ хамгаалуулах, амьд явах эрх нь зөрчигдөх ёсгүй. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх