Цахим мэдээ
Хаана

Оросын газрын тосыг худалдан авах зөвшөөрлийг улс орнуудад олгов

АНУ дэлхийн газрын тосны зах зээлийг тогтворжуулахын тулд яг одоо далай тэнгист гацаад буй Оросын газрын тосыг худалдан авах зөвшөөрлийг улс орнуудад олгов. Гэхдээ энэ зөвшөөрөл 30 хоногийн хугацаатай.

Үүнээс нэг өдрийн өмнө АНУ стратегийн нөөцөөсөө 172 сая баррель газрын тос гаргахаар болсноо мөн мэдэгдсэн билээ. Энэ нь Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн 32 улс хамтарч 400 сая баррель газрын тосыг нөөцөөсөө гаргахаар амласны нэг хэсэг юм.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент 30 хоногийн зөвшөөрлийн талаар "Х" хаягаараа жиргэхдээ "Энэ бол нарийн зохицуулсан, богино хугацаатай арга хэмжээ. Оросын засгийн газар эндээс санхүүгийн мэдэгдэхүйц ашиг хүртэхгүй. Газрын тосны үнийн өсөлт нь богино хугацаанд саад бэрхшээлийг үүсгэж байна. Урт хугацаандаа энэ нь манай улсад ашигтай" гэсэн байна.

Тусгай зөвшөөрлийн дагуу улс орнууд гуравдугаар сарын 12-ноос дөрөвдүгээр сарын 11 хүртэлх хугацаанд хөлөг онгоцнуудад ачсан байгаа Оросын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой. АНУ-ын Сангийн яам гуравдугаар сарын 5-ны өдөр зөвхөн Энэтхэгт ижил төрлийн зөвшөөрөл олгоод байсан билээ.

Дэлхий даяар 30 өөр байршлын усанд 124 сая баррель орчим Оросын газрын тос гацсан гэж тооцоолж байна.

Эрчим хүчний үнийг тогтворжуулах бусад арга хэмжээний нэг болгон Дональд Трамп АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпорацид Персийн булан дахь далайн худалдаанд зориулж улс төрийн эрсдэлийн даатгал болон санхүүгийн баталгаа олгохыг үүрэг болгосон. Мөн тухайн бүс нутагт хөлөг онгоцуудыг АНУ-ын тэнгисийн цэрэг хамгаалан дагалдаж явж болно гэж мэдэгджээ. Үнийг хянах арга хэмжээний хүрээнд Трампын засаг захиргаа “Jones Act” гэж нэрлэгддэг тээврийн хуулийг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байх талаар хэлэлцэж байна. Ингэснээр эрчим хүчний болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд АНУ-ын боомтуудын хооронд саадгүй тээвэрлэгдэх боломжтой болно.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин