Бид өвлөн дуулна” уралдааныг хүүхэд багачуудыг өвөг дээдэс, ард түмний дундаас уламжлагдаж ирсэн өв соёл, ардын урлагаа залгамжлуулах, дээдлэн хүндлэх, түгээн дэлгэрүүлэх, мартагдсан дууг сэргээн өвлүүлэх, ирээдүйн авьяаслаг дуучдыг тодруулах зорилгоор зохион байгуулж буй юм.
“Бид өвлөн дуулна” уралдаанд оролцогч хүүхдүүд удирдамжид зааснаар
Нутаг усны тухай дуу: “Зуун лангийн жороо луус”, “Өөрийн нутаг”, “Найгал гол”, “Торгууд нутаг”, “Нарсан мод”, “Баян сүм”, “Намрын хонгор салхи”, “Өдтэй бичиг”,
Аав ээжийн тухай дуу: “Эхийн ач”, “Сайхан хангайн буга”, “Ай Нанаа”, “Шар хад”, “Дэлхийн нар”, “Эхийн ач”, “Талд унасан жавар”, “Гандий мод”,
Морины тухай дуу: “Хар морь”, “Бүүжидмаа”, “Буурал морь”, “Алаг морь”, “Могой хээр”, “Санхьюу гөлөм”, “Гунан хар”, “Хүүхэн Нанаа” дуунуудаас сонгох бөгөөд өөрийн сонголтоор дуулах дуунд орон нутгаас оролцож буй хүүхдүүд нутгийн ардын болон мартагдсан дууг сонговол давуу тал болно.
СЭТГЭГДЭЛ Үлдээх