Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос нийсэл, хөдөө орон нутагт худалдаалж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн нэгдсэн мэдээллийг танилцуулав. Энэ оны гуравдугаар сарын 9-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3.5 хувь, өмнөх 7 хоногоос 1.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлтэй гарсан байна. Тухайлбал, хонины ястай мах 20,303 төгрөгөөс 21,197 төгрөг хүрч 4.4 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ. Мөн үхэр, ямааны мах өмнөх долоо хоногоос 2.1 хувиар тус тус өсжээ. Бусад бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногийн үнийн дүнгээ барьжээ.
Улмаар мах, махан бүтээгдэхүүн болон нарийн ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулах 4.4-4.9 хувь өссөн байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх